Л.Энх-Амгалан: ЕБС-ын их засварт зарцуулах 10 тэрбум орчим төгрөгийг шилжүүлсэн
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбарын талаарх зарим мэдээллийг өглөө.
Тэрбээр, “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш аймаг, сум, дүүргийн сургуулийн засварын ажил тухайн харьяалагдах нэгж нь хариуцдаг болсон. Энэ жил нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын их засварт зарцуулах 10 тэрбум орчим төгрөгийг шилжүүлээд байна. Ингэхдээ хүүхдийн эрүүл мэндэд харшлахгүй, сөрөг нөлөөгүй будгаар будаж, засварлаж байна уу гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хичээл эхлэхээс өмнө шалгана” гэв.
Haana ywaa ym boldoo angi zaswariin mungu huuhduudees awch bga Shu law