Д.Сумъяабазар: Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгавар өглөө.

  • Засгийн газрын 2022 оны “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 203 дугаар тогтоолын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллах.
  • Нийслэл хотын дүрмийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж төслөө Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.
  • Барилга байгууламжийн норм, норматив, дүрэм журам болон холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах саналаа танилцуулах.
  • “Амгалан”, “Шинэ төв” дэд төв, “Тахилт”, “Дарь-Эх”, “Монель”, “Бичил”, “Ургах наран”, “Хайлааст” олон нийтийн төв зэргийн техник эдийн засгийн үндэслэл, барилгажилтын төсөл боловсруулах ажлаа эрчимжүүлж ажиллах.
  • Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлэх.
  • Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон авто замын гэрэлтүүлгийн асалтад хяналт тавих, гэрэл дохио, замын хөдөлгөөний хяналтын камерын засвар, арчлалтын хамгаалалтыг хийх, бүрэн бүтэн байдалд хяналт тавьж ажиллах.
  • Нийтийн эзэмшлийн гудамж талбай болон гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлаа эрчимжүүлж ажиллахыг тус тус үүрэг болгов.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *