УПЕГ-аас БНСУ-д амиа алдсан залуугийн хэрэгт туслалцаа үзүүлэхийг хүсэж, тус улсын Дээд прокурорт хандлаа
БНСУ-д ажиллаж, амьдарч байсан монгол иргэн ажиллаж байсан үйлдвэрийнхээ солонгос эздэд зодуулж, нас барсан байж болзошгүй тухай мэдээллийг талийгаачийн ар гэрээс мэдэгдээд буй. Талийгаачийн цогцсыг 20 гаруй хоногийн дараа гэрээс нь олсон гэх мэдээлэл бий. Уг асуудлаар ГХЯ-аас хэргийг шалгаж байгаа гэх тайлбарыг өгсөн бол Улсын Ерөнхий Прокуророос БНСУ-ын Дээд прокурорын газарт хандаж, хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах, хохирогчийн ар гэрт зүй ёсны тусламж үзүүлэх хүсэлтээ өгчээ.
Б.ЖАРГАЛ