|

“Google”-ийн хиймэл оюун ухаан сэтгэл хөдлөлтэй болсон байж магадгүй

“Google”-ийн инженер Блэйк Лемойн тус компанийн бүтээсэн хиймэл оюун ухаануудын нэг нь сэтгэл хөдлөлтэй болсон байж магадгүй гэж хэлжээ. Тэрхүү хиймэл оюун ухааныг “The Language Model for Dialogue Applications” буюу Lamda гэдэг бөгөөд хүмүүстэй чөлөөтэй ярилцаж чаддаг аж. Лемойн хэлэхдээ Lamda-гийн ярилцах гайхалтай чадварын ард жинхэнэ оюун ухаан байж магадгүй хэмээн үзэж байгаа юм.

Тэрбээр үүний баталгаа болгон Lamda-тай хийсэн харилцан яриагаа интернэт тээр байрлуулсан байна. Тус хиймэл оюун ухааныг хүсэл сонирхлыг хүндэтгэх хэрэгтэй гэж Лемойн бодож буйгаа илэрхийлжээ. Гэвч “Google” компанийн төлөөлөгч “BBC” агентлагт хэлэхдээ “Lamda жинхэнэ оюун ухаантай гэдгийг батлах баримт байхгүй. Харин үүний эсрэг маш олон баримт” бий гэж хэлсэн байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *