|

Европын холбоо 110.000 сармагчны цэцэг өвчний вакцин худалдаж авна

Европын холбоо энэ долоо хоногийн хоёр дахь өдөр (2022.06.12) сармагчны цэцэг өвчний эсрэг 110.000 вакциныг ханган нийлүүлэх тухай гэрээг Bavarian Nordic компанитай хийсэн байна. Европын холбооны эрүүл мэндийн газрын дарга Стелла Кириакедес “Вакциныг Европын холбоо өөрийн мөнгөөр худалдан авч гишүүн улс орнууд руугаа хүргэнэ” хэмээжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Эхний ээлжид яаралтай хэрэгцээтэй байгаа улсуудаас эхлээд хүн амынх нь тоонд тохируулан түгээн, ирэх саруудад бүх вакцины тунгаа хүргэж дуусна” хэмээн мэдэгдэв. Европын холбооны гишүүн 19 улс, Норвеги, Исландад сармагчны цэцэг өвчний 900 гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд Европын холбооны гишүүн орон биш байсан ч гэсэн манайхаас вакцин авч болно гэж Кириакедес байна.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *