|

Жастин Биебер өвчин зовлонгийн үед Есүс өөрт нь амар тайвныг өгдөг хэмээжээ

Дуучин Жастин Биебер Есүс Христэд итгэх итгэл нь эрүүл мэндийн асуудал тулгамдсан үед амар тайвныг өгдөг хэмээжээ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт нүүрний мэдээ алдсаны улмаас гурван тоглолтоо цуцалж буйгаа мэдэгдсэн. Биебер өөрийн Инстаграм хуудас дээрээ “Энэхүү хар шуурга мэт өдрүүд өнгөрнө. Есүс надтай хамт байгаа гэдгийг би мэдэж байгаа” хэмээн бичсэн байна.

Эмч нар түүнд Ramsay Hunt Syndrome гэх онош тавьсан. Энэхүү хам шинж нь varicella-zoster вирусийн халдвар чихний ойролцоох нүүрний мэдрэлд хүрснээс болж үүсдэг аж. Тус хам шинж нь чих дээр болон дотор хүндүүртэй тууралт гарахаар илэрдэг байна. Зарим тохиолдолд хэл болон тагнаа дээр тус тууралт гарах бөгөөд толгой эргэх, чих шуугих шинж тэмдэг үзэгддэг аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments