Амбер Херд: Сошиал медиа дээр надад шударга бус хандсан

Амбер Херд “Today” агентлагт шүүх хурлын тухай ярилцлага өгөхдөө сошиал медиа дээр буй өөрийнх нь тухай сөрөг мэдээллүүд шударга бус байсан хэмээжээ. Тэрбээр шүүгчид яагаад Жоннигийн талд шийдвэр гаргасныг ойлгож байгаа ч интернет дээр өөрийг нь хатуу шүүмжилснийг ойлгоход хэцүү байна гэсэн аж.

Херд “Today” агентлагийн Саванна Гутритэй ярилцахдаа “Хаалттай хаалганы ард, миний гэрлэлт, миний гэр оронд юу болсон талаар хэн нэгэн хүн юу гэж бодон, шүүмжлэл хийх нь надад хамаагүй. Хүмүүс юу болсныг мэдэхгүй шүү дээ. Тийм учраас би өөр дээрээ тусгаж, хүндээр хүлээн аваагүй. Гэсэн хэдий ч намайг худлаа ярьж байгаа гэж бодож байвал эсвэл энэ их үзэн ядалтыг хүртэх ёстой гэж бодож байгаа бол миний нүд рүү хараад сошиал медиа дээрх хатуу шүүмжлэлүүдийг шударга гээд хэл дээ. Надад лав үүнийг шударга гэж бодож байна гэж хэлж чадахгүй шүү хэмээсэн байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *