Амбер Херд дахин Жонни Деппийг хүчирхийллийн хэрэгт буруутгав

Амбер Херд шинээр өгсөн ярилцлагадаа “Амьсгал хураах өдөр хүртлээ шүүх хуралд өгсөн мэдүүлгээсээ буцахгүй” гэж хэлсэн байна. Тэрбээр шүүх хурал болсны дараа өгсөн анхны ярилцлагадаа Жонни Деппийг хүчирхийллийн хэрэгт дахин буруутгажээ. “Today” агентлагийн сэтгүүлч Саванна Гутри түүнээс “Депп таныг нэг ч удаа цохиж байгаагүй гэж хэлсэн. Тэр худлаа ярьсан уу” гэж асуусан байна.

Үүнд Херд “Тийм ээ түүний хэлсэн зүйл худал. Амьсгал хураах өдөр хүртлээ шүүх хуралд өгсөн мэдүүлгээсээ буцахгүй” хэмээн хариулжээ. Тус ярилцлагын бүтэн хувилбар өнөөдөр цацагдаж аж. Энэ сарын эхээр Виржиниа мужийн шүүх Хердийг Деппийн нэр хүндэд халдсан гэж үзсэн билээ. Шүүгч Хердийг нөхөн төлбөр болгон 10.35 сая ам.доллар Деппд өгөхийг тушаасан юм.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *