Шөнө орсон борооны улмаас Хөвсгөл аймагт үер бууж, айлын гэр урсжээ
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ужиг багийн “Харганы давааны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 80 км, сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ 06.14-ний өдрийн 15:00-15:30 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас нэг айлын гэр усанд автсан, нэг айлын гэр үерт урссан тухай мэдээллийг хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 20 км зам туулан очиход иргэн Ч-ийн 5 ханатай гэр үерт урссан, Б-ийн 5 ханатай гэр усанд автсан тул 8 том хүн, нэг гэрийг нүүлгэн шилжүүлсэн тухай мэдээллийг тус сумын Засаг дарга 16:21 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.
Б.ЖАРГАЛ