58 настай эрэгтэй автомашинтайгаа шатаж нас баржээ
Булган аймгийн Рашаант сумын Хөгнө хан багийн “Хийдийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 225 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 22 км-т/ 06.14-ний өдрийн 00:10 цагийн орчим суудлын автомашин шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 00:15 цагт хүлээн авсан. “Аура” загварын суудлын автомашин шатаж, тухайн автомашины жолооч М /58 настай, эрэгтэй/ өртөж нас барсан. Рашаант сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид 22 км замыг туулан 01:00 цагт очиж, хэргийн газар дээр ажиллажээ.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар