Д.Эрдэнэбилэгийг эрүүл мэндийн шалтгаанаар батлан даалтад гаргажээ
Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох шүүх хуралдаан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 21-нд болж, түүнд нэг сарын турш цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Улмаар Нийслэлийн прокурорын газраас таслан сэргийлэх арга хэмжээг дахин 30 хоногоор сунгах хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүлээж авч, түүнийг дахин 30 хоног хорихоор болоод байв.
Гэвч шүүхээс Д.Эрдэнэбилэгийг эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүхээс батлан даалтад гаргахаар болжээ.
Б.ЖАРГАЛ