НДШ-ийн буцаан олголт ЭНЭ САРЫН 25-наас иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор болсон билээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: “Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийн буцаан олголтыг 1 сая төгрөгөөс доош цалин, орлоготой иргэдэд олгох шийдвэрийг УИХ гаргасан. Энэ ажил тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Дараа сарын 25-ны дотор буцаалт нь хийгдэнэ гэх журам хэрэгжиж байгаа. Тэгэхээр өнгөрсөн сарын буцаан олголтыг энэ сарын 25-наас иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ” гэв.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *