Амбер Хердийг “Aquaman 2” киноноос хассан тухай эх сурвалж мэдээлжээ
Амбер Хердийг “Aquaman 2” киноноос хасаж, оронд нь өөр жүжигчин тоглуулах болсон талаар “Just Jared” шар мэдээний сайтад “Warner Bros” компанийн дотоод эх сурвалж хэлсэн байна. Тус эх сурвалж “Warner Bros компани Aquaman 2 киног шалгаж үзсэний дараа Амбер Хердийг хасаж, оронд нь өөр жүжигчин тоглуулах шийдвэр гаргасан. Одоо тэд Жэйсон Момоа болон Николь Кидман нартай дахин зураг авалт хийж байгаа” гэж хэлжээ.
Үүний эсрэг Хердийн хэвлэлийн төлөөлөгч “Variety” сэтгүүлд хэлэхдээ “Цуу ярианууд өмнөх шигээ л үргэлжилж байна. Худал, мэдрэмжгүй, бас галзуу яриа” хэмээсэн байна. “Just Jared” сайт тэрхүү нийтлэлдээ засвар оруулж Хердийг бүр мөсөн хасаагүй маш жижиг дүр бүтээнэ гэжээ. Харин Мерагийн дүрд өөр жүжигчин тоглуулна гэсэн мэдэгдлээ өөрчлөөгүй байна.
Эх сурвалж: The Guardian
Б.БУЯНДОРЖ