МУГЖ Г.Амгаланбаатар буруу мэдээлэл тараасан уу, Ч.Номин сайд гүтгэв үү
Өнөө жил Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэхээр төлөвлөөд буй. Энэхүү түүхэн баярыг Төрийн соёрхолт, МУГЖ Н.Наранбаатар найруулахаар болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл энэ талаар МУГЖ Г.Амгаланбаатар: “Төр засгаас 100, 101 жил гээд л сүржигнээд байх юм. Энэ жил төрийн наадмын нээлт стадионд болох нь худлаа боллоо шүү. Ард түмэн минь их юм хүлээгээд хэрэггүй шүү. Өнөөдөр зургаадугаар сарын 13. Одоо болтол төрөөс шийдэгдсэн мөнгөнөөс ганц ширхэг хадаасны мөнгө ч орж ирээгүй байна. Ид шидтэн л биш бол амжихаа байлаа” хэмээн шүүмжлсэн.
Гэтэл Соёлын сайд Ч.Номин: “Энэ жилийн баяр наадмын онцлог нь төрийн хүндэтгэлийн тоглолтыг ард түмэнд илүү ойртуулах үүднээс Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Баяр наадмыг зохион байгуулахад шаардлагатай төсөв хөрөнгийг өгөөгүй байгаа талаарх мэдээллийг нэгэн уран бүтээлч гаргасан. Ямарваа нэгэн уран бүтээлд оролцоогүй уран бүтээлчид дур мэдэн ийм мэдээлэл гаргасан. Уран бүтээлч, продюсерүүд төлөвлөгөө гаргаад түүнийхээ дагуу гэрээ байгуулж төсөв, хөрөнгөө аваад явж байгаа. Өнөөдрийн байдлаар нэг тэрбум төгрөгийг шилжүүлээд байна. Энэ жил 2.3 тэрбумаар наадмыг тэмдэглэнэ. Соёлын яамнаас уг төсвийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна” гэв.
Хэн нь үнэн ярьж байгааг удахгүй бид мэдэх байх. Ямартай ч Улсын Их баяр наадам болдгоороо болж цар тахлаас үүдэн хоёр жил баяр алгассан Монголчуудаа баярлуулна гэж найдаж байна.
Мөнгө нь дөнгөж өнөөдөр л орж ирсэн гэсэн.Амгаланбаатар 1 дэх өдөр тэгж бухимдаж пост оруулж байжээ!Хүмүүс хагаралдуулах гээл ядаад бхын ккк