|

Зендаяа жирэмсэн болсон гэх цуурхал тархжээ

Холливудын жүжигчин Зендаяаг жирэмсэн болсон гэх цуурхал ТикТок дээр тархаж дараагаар нь Твиттер дээр газар авч эхэлсэн байна. Нэгэн фэн ТикТок бичлэг хийхдээ Зендаяа болон Том Холланд нар хүүхэдтэй болох гэж байна гэсэн цуурхал оруулсан аж. Энэхүү цуурхалд маш олон хүн итгэж Твиттер, ТикТок платформууд дээр газар авсан юм.

Зендаяа тус цуурхлыг түргэн үгүйсгэсэн байна. Тэрбээр өөрийн Инстаграм хуудас дээрээ “Ийм учраас л би Твиттерээс хол байдаг. Долоо хоног болгон ямар ч шалтгаангүй цуурхал үүсгэдэг болохоор. За за, ажилдаа буцаж орох минь” гэсэн стори оруулжээ.

Эх сурвалж: LA Times, Elle

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments