|

Өдөрт нэг удаа хийжүүлсэн ундаа уух нь элэгний хорт хавдар тусах эрсдэлт хүчин зүйл болдог

АНУ-ын шим тэжээл судлалын нийгэмлэгийн цахим уулзалт өнгөрсөн мягмар (2022.06.14) гарагаас эхэлжээ. Тэрхүү уулзалтад танилцуулсан нэгэн судалгаагаар өдөрт хамгийн багадаа нэг удаа хийжүүлсэн болон чихэрлэг ундаа уух нь элэгний хорт хавдар тусах эрсдэлт хүчин зүйлийн нэг болдог хэмээжээ.

Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулийн судлаачид 50-79 насны 90.504 эмэгтэйн хийжүүлсэн, чихэрлэг ундаа хэрэглэх болон элэгний хорт хавдар хоёрын хоорондын хамаарлыг судалж үзэхэд өдөр бүр чихэрлэг ундаа хэрэглэдэг эмэгтэйчүүдийн эрсдэл 73 хувиар илүү болохыг тогтоожээ. Тэд “Чихэрлэг ундааг ус, чихэргүй цай, кофегоор орлуулан хэрэглэх нь энэхүү эрсдэлийг бууруулна” гэсэн байна. Хэт их хэмжээний чихэр хэрэглэх нь тухайн хүний инсулинд мэдрэг чанарыг багасган цусан дахь глюкозын хэмжээгээ зохицуулж чадахгүй болж жин нэмж таргалахад хүргэдэг. Ингэснээр элэг өөхөлж тэр нь цаг хугацаа өнгөрөх тусам хавдарт шилждэг байна.

Эх сурвалж: Insider

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *