БНХАУ Аварга телескопоороо хар гаригаас дохио хүлээн авсан байж магадгүй хэмээжээ
БНХАУ “Sky Eye” нэртэй аварга телескопоороо хар гаригаас дохио хүлээн авсан байж магадгүй гэж мэдэгджээ. “Sky Eye” нь Гуйжоу мужид байрладаг, дэлхийн хамгийн том телескоп юм. Эрдэмтдийн хэлснээр хүлээн авсан цахилгаан соронзон долгион дохио нь өмнөх долгионуудаас өөр байгаа аж. Үүнийг БНХАУ харь гарагийн иргэншил байгааг илтгэх шинж тэмдэг байж магадгүй хэмээн үзэж буй.
Тэрхүү дохиог эрдэмтэд цаашид судалж байгаа бөгөөд хүлээн авсан цахилгаан соронзон долгионы тухай баримтуудыг “Science and Technology Daily” сайтад байршуулсан байна. Гэвч тус сайтад байршсан нийтлэлийг одоо устгасан аж. Устгасан нийтлэл дээр Жан Тонжие нэрийг дурдсан байжээ. Тэрбээр БНХАУ-ын харь гарагийн иргэншил байх багийн ахлах эрдэмтэн аж. Тонжие хэлэхдээ тэдгээр хачирхалтай дохионууд нь зүгээр л нэг энгийн радио шуугиан байх магадлалтай учир цаашид судлах хэрэгтэй хэмээжээ.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ