|

Он гарсанаа хойш эхний таван сарын байдлаар ДОХ/ХДХВ-ын ТАВАН тохиолдол бүртгэгджээ

Дархлалын олдмол хомсдол буюу ДОХ нь хүний дархлал хомсдолын вирусээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээснээс үүддэг өвчин. Энэ өвчний төгсгөлийн шат тухайн хүнийг аливаа халдвар болон хавдрын өвчний эсрэг “тэмцэх” чадваргүй болгодог. ДОХ болон ХДХВ-ийн эсрэг эмчилгээ нь зөвхөн вирусийн хөгжлийг саармагжуулах төдий байгаа бөгөөд одоогоор мэдэгдэж буй бүрэн төгс эмчилгээ байхгүй байгаа билээ.

UNAIDS-ийн статистик мэдээллээс үзэхэд, дэлхий дээр 37.9 сая хүн ДОХ/ХДХВ-ийн халдвартай амьдарч буйн дотор 15 хүртэлх насны 1.7 сая хүүхэд байгаа аж. 2018 оны байдлаар 1.7 сая хүн энэ өвчний халдвар шинээр авсан бол 770 мянган хүн түүний улмаас амиа алджээ. Мөн 8.1 сая хүн ХДХВ-ийн халдвартай гэдгээ мэдэхгүй амьдарч буй аж.

Хүснэгт. МУ-д халдварт өвчин, зарим өвчний төрлөөр, жил бүрийн эхний таван сарын байдлаар

 

Дээрх хүснэгтээс харвал энэ оны эхний таван сарын байдлаар ХДХВ/ДОХ-ын 5 тохиолдол бүртгэгдсэн байна.

2021 онд улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын 16 тохиолдол илэрч, нийт 327 болж байв. Тэгвэл он гарснаар таван тохиолдол нэмэгдэж, 332 болсон байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *