Сэтгэцийн өөрчлөлттэй иргэн 2 метр гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг гаргажээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун Ард-Аюушын хоёрдугаар гудамжинд нүхэн жорлонд хүн унасан тул тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг энэ сарын 15-ны өдрийн 19:25 цагт хүлээн авчээ.

Тодруулбал, Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12 км замыг туулан очиход иргэн Л /43 настай, эрэгтэй, сэтгэцийн өөрчлөлттэй/ 2 метр гүнтэй нүхэн жорлонд унасан байсныг гарган Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *