СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өмгөөлөгчийн нэр барьж, хэргийн сэжигтнээс ДӨРВӨН САЯ ТӨГРӨГ залилжээ

Сонгинохайрхан дүүрэгт гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан иргэн өмгөөллийн үйлчилгээ авахаар урьдчилгаа төлбөр болох дөрвөн сая төгрөг шилжүүлж, залилангийн гэмт хэргийн хохирогч болжээ.

Тодруулбал, иргэн Г гэгч нь гэмт хэрэгт холбогдож, цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа өмгөөлөгч авах шаардлагатай болжээ. Улмаар зарын дагуу өмгөөлөгчид хандахад “Таны шалгагдаж байгаа цагдаагийн газрын даргыг би танина. Хэргийг чинь асуудалгүй шийдвэрлүүлж өгнө. Тийм болохоорр өмгөөллийн төлбөрийн тавин хувийг данс руу шилжүүлэх шаардлагатай” гэсэн байна. Ингээд хэрэгт шалгагдаж байсан иргэн өмгөөлөгч рүү урьдчилгаа төлбөрт дөрвөн сая төгрөг шилжүүлсэн боловч, мөнгө авсан этгээд нь өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрхгүй нэгэн байж түүнийг залилсан болох нь тогтоогджээ.

Иймд, иргэд эд хөрөнгөөрөө хохирохоос зайлсхийж аливаа мэдээлэл, зар, ажил болон бусад саналуудыг нягтлан шалгасны дараа гүйлгээ хийж байх хэрэгтэй гэдгийг албаныхан анхааруулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *