|

Австрали улсад эрчим хүчний хомсдол нүүрлэсэн тул иргэдээ гэрлээ унтраахыг уриалжээ

Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс мужид эрчим хүчний хомсдол нүүрлэсэн тул эрчим хүчний сайд Крис Боуэн тус мужийн оршин суугчдыг гэрлээ унтраахыг уриалсан байна. Боуэн хэрвээ боломж байвал орой болгон хоёр цагийн турш гэрлээ унтрааж байхыг иргэдээсээ хүсжээ.

Австрали улс бол нүүрс болон шингэн төлөвтэй байгалийн хийг экспортлодог дэлхийн хамгийн том улсуудын нэг. Гэсэн хэдий ч тус улс өнгөрсөн сараас эхлэн эрчим хүчний асуудалтай тулгарах болсон байна. Энэ жилийн эхээр болсон үерийн улмаас Шинэ Өмнөд Уэльс болон Квинсланд мужид байрладаг уурхайнуудын үйл ажиллагаанд саатал учруулжээ. Мөн Шинэ Өмнөд Уэльсийн хамгийн том хоёр нүүрсний цахилгаан станцад нүүрс нийлүүлдэг уурхайн үйл ажиллагаа техникийн асуудлын улмаас саатжээ.

Одоогийн байдлаар Австралийн нүүрс шатаадаг цахилгаан станцуудын дөрөвний нэг нь ажиллагаагүй байгаа аж. Мөн Украины дайны улмаас дэлхий даяар нүүрс, байгалийн хийн үнэ нэмэгдсэн байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн Австрали хөл хорионы дэглэмээ султгасан тул энергийн хэрэгцээ эрс нэмэгдсэнээр ийнхүү эрчим хүчний хомсдол үүсэх болсон байна.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *