Жо Байден татварыг их хэмжээгээр нэмэхээр төлөвлөжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден татварын хэмжээг 1993 оноос хойш анх удаа их хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Тодруулбал, энэ нь түүний санаачилж батлуулсан эдийн засгийг дэмжих 1.9 их наяд ам.долларын багц арга хэмжээний дараах эдийн засгийн төлөвлөгөөг санхүүжүүлэхэд чиглэх аж. Татвар нэмэгдүүлснээр дэд бүтцийг хөгжүүлэх, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх чиглэлийн арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхээс гадна татварын систем дэх шударга бус хуваарилалтыг бууруулахад нөлөөлнө гэж үзжээ.
ЭХ СУРВАЛЖ: bloomberg.com