Амбер Херд одоог хүртэл Жонни Деппийг хайрладаг гэжээ

Жүжигчин Амбер Херд асуудлаар дүүрэн гэрлэлт, салалт, шүүх хурлын дараа ч гэсэн Жонни Деппийг хайрладаг гэж хэлсэн байна. Тэрбээр “Today” агентлагт ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн аж. Херд шүүх хурлын анхны өдөр “Би одоо хүртэл Жоннид хайртай” гэж хэлж байсныг дурдан энэ цаг мөчид ч гэсэн та түүнд хайртай юу гэж асуусан байна.

Үүнд Херд “Тийм ээ, энэ бүх зүйлийн дараа ч гэсэн. Би түүнд хайртай. Бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг. Хоорондын харилцаагаа бүтээхийг их хичээсэн ч чадаагүй” гэж хариулсан юм. Тус ярилцлагын үеэр сэтгүүлч түүнээс “Депп таныг нэг ч удаа цохиж байгаагүй гэж хэлсэн. Тэр худлаа ярьсан уу” гэж асуусан. Үүнд Херд “Тийм ээ түүний хэлсэн зүйл худал. Амьсгал хураах өдөр хүртлээ шүүх хуралд өгсөн мэдүүлгээсээ буцахгүй” хэмээн хариулсан билээ.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *