Дөрвөн шүүгчийг чөлөөлүүлэх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ

Шүүхийн ерөнхий зөвлөл өчигдөр хуралдаж өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлт өгсөн дөрвөн шүүгчийн асуудлыг хэлэлцэж, шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарийг баталжээ.

  • Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтыг 2022 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн 09:00 цагт
  • Анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтыг 2022 оны зургаадугаар сарын 27-ны 11:30 цагт тус тус Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгуулахаар болсон байна

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *