|

Голдэн Стэйт Уорриорс долоо дахь удаагаа NBA-ын аварга боллоо

NBA-ын 2021-2022 оны аварга багаар Голдэн Стэйт Уорриорс тодорлоо. Тэд Бостон Селтикс багийг цувралын зургаа дахь тоглолтод 103-90 харьцаагаар Селтиксийн талбайд хожсон бөгөөд цувралыг 4-2 харьцаагаар дуусгалаа.

 Уорриорс долоо дахь удаагаа аваргын цомыг өргөж байгаа бөгөөд аваргын цомыг хамгийн олон авсан гурав дахь баг боллоо. Тэд Чикаго Буллз багийн дээр албан ёсоор бичигдэж байгаа бол тэдний өмнө нь Бостон Селтикс болон Лос Анжелес Лейкэрс багууд 17 удаа аварга авсанаараа тус багийн дээр бичигдэж байна.

Тус тоглолтод Стифэн Көрри 34 оноо, 7 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Эндрью Уйггинс 18 оноо, сэлгээнээс Жордан Пүүл 15 оноог авчээ. Харин эсрэг багаас Жэйлон Браун 34 оноогоор багаа тэргүүлсэн бол Ол Хорворд 19 оноог авчээ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments