Тархины саажилттай хүүхдэд хийдэг мэдрэлийн мэс заслыг Монголд нэвтрүүлнэ
Тархины саа саажилттай хүүхдүүдэд хийгддэг мэдрэлийн ризотомия хагалгааг Монгол Улсад нутагшуулах, энэхүү хагалгааг хамтран хийх асуудлаар санал солилцох цахим уулзалт өнөөдөр боллоо.
Уулзалтад АНУ-ын Техасын Их сургуулийн хүүхдийн мэс засалч дэд профессор Моханти Аарон, тус сургуулийн профессор П.Энхбаатар, ЭМЯ-ны Лавлагаа шатны тусламжийн хэлтсийн дарга Навчаа, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр, улсын I, III төв эмнэлэг, ЭХЭМҮТ, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн удирдлагууд болон мэдрэлийн мэс заслын эмч нар оролцжээ. Ризотомия хагалгааг Монгол Улсад ойрын үед нутагшуулахаар мэргэжлийн баг гарган ажиллаж эхэлсэн байна.