Төв талбайд явуулын цэг байгуулж, 12-17 насны хүүхдүүдийг нэмэлт тунд хамруулна
Монгол Улсад коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Тодруулбал:
- 2021 оны хоёрдугаар сард нэгдүгээр тун
- 2021 оны 3,4 дүгээр сард хоёрдугаар тун
- 2021 оны наймдугаар сард гурав дахь тун
- 2022 оны нэгдүгээр сард дөрөв дэх тунг хийж эхэлсэн.
Харин 12-17 насны хүүхдүүдийг бүрэн тун буюу 1, 2 дугаар тунд хамруулах ажил 2021 оны зургадугаар сард эхлүүлсэн. Энэ насны хүүхдүүдэд нэмэлт буюу 3, 4 дэх тунг тарих Эрүүл мэндийн сайдын тушаал энэ сарын 15-нд гарсан гэж НҮБ-ын Хүүхдийн Сангийн зөвлөх Б.Цогтбаатар хэллээ.
Хүүхдүүд оршин суугаа дүүрэг, өрхийнхөө эмнэлэгт очиж коронавирусийн эсрэг вакцины нэмэлт тунд хамрагдах юм байна. Мөн Сүхбаатар талбайд дархлаажуулалтын явуулын цэг байгуулах аж.