Цэргийн алба хаагч ходоод нь задарсан байдалтай эмнэлэгт хүргэгдээд амиа алдлаа
Дотоодын цэргийн 05-р ангийн алба хаагч 18 настай эрэгтэй урд шөнө ходоод нь задарсан байдалтай эмнэлэгт хүргэгдэн иржээ.
Эмч нар түүнд хагалгаа хийж, ходоодыг бүрэн авч, улаан хоолойг шулуун гэдэстэй холбох мэс засал хийсэн ч харамсалтай нь дөнгөж сая 20:40 цагийн орчим амиа алдсан байна.
Цэргийн алба хаагчийн ар гэрийнхний өгсөн мэдээллээр бөөлжөөд байна, хоолны хордлого болсон байж магадгүй гэж утсаар эхлээд ярьжээ. Дараа нь хот руу яаралтай эмнэлэгт хүргэгдсэн тухайн мэдэгдсэн байна. Эмч нарын хэлснээр ходоод нь тэр чигтээ маш том задарсан учир бүхэлд нь авахаас аргагүй байсан гэжээ.