Дэлхийн 3 удаагийн аварга уран гулгагч хосууд нар сүй тавьжээ
Дэлхийн 3 удаагийн аварга, Бээжин 2022 өвлийн олимпын уран гулгалтын багийн төрлөөр мөнгөн медалийн эзэд Мэдисон Чок, Эван Бэйтс нар сүй тавьж буйгаа зарлалаа. Тэд хамтдаа мөсөн талбайд 2011 оноос хойш тэшиж байгаа бөгөөд Тайландын амралтын газар амарч байх үедээ гэрлэхээр болсон тухай сайхан мэдээгээ өөрсдийн шүтэн бишрэгчдэдээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Мэдисон Чок өөрийн инстаграм хуудсандаа ” Найз залуутайгаа гэрээсээ гараад, сүйт залуутайгаа гэртээ ирлээ” хэмээн бичжээ.
Бэйтс “People” сэтгүүлд ярилцлага өгөх үедээ ” Бид 11 жил мөсөн талбайд жаргал гунигаа хамтдаа хуваалцаж, 6 жилийн турш үерхэж байгаа учраас би 6-р сарын 11-ний өдөр түүнд гэрлэх санал тавьсан. Бүхэл өдрийн туршид бороо ороод байсан учраас зөв цагаа олж түүнд өөрийгөө ойлгуулах нь миний хувьд хэцүү даваа байлаа. Бороотой ч гэсэн үнэхээр гайхалтай” гэжээ. Харин Чок “Эван надад элсэн дээр модоор он, сар, өдрөө бичээд өгөөч гэсэн бөгөөд үүний дараагаар тэр надад энэ тоонуудын бүх утга учрыг хэлсэн. Тэр өвдөг сөгдөн надтай гэрлэхийг гуйхад би зөвшөөрсөн. Тийм ээ, одоо бид сүй тавьсан” хэмээжээ.
Эх сурвалж: USA Today
Б.БУЯНДОРЖ