|

Францын зарим бүсэд хэт халсны улмаас гадна талбайд үйл ажиллагаа явуулахыг хоригложээ

Европ даяар хэт халсны улмаас Франц улсын зарим бүсэд гадна талбайд үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна. Тус улсын Gironde мужийн Бордо хотод гадна орчинд олноороо цуглах, тоглолт явуулахыг хоригложээ. Өнгөрсөн пүрэв гарагт (2022.06.16) Францын зарим хэсэгт өмнөх жилүүдээс илүү эрт 40° цельс хүрж халсан байна. Температур өнөөдөр буюу бямба гарагт хамгийн өндөртөө хүрэх төлөвтэй байгаа аж.

Gironde мужийн албан тушаалтнуудын хэлснээр баасан гарагийн 14:00 минутаас эхлэн (Францын цагаар) хэт халалт дуусах хүртэл гадна талбайд үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. Мөн агааржуулагчгүй дотор орчинд үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна. Цаг уурын өөрчлөлтийн улмаас зуны улиралд хэт халах нь илүү уртсаж, олон удаа тохиолдох болж байна хэмээн эрдэмтэд үзэж буй.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *