Н.Учрал: Ухрах биш Урагшлах цаг ирлээ

УИХ-ын гишүүн Ням-Осорын Учрал Сонгинохайрхан дүүргийг хөгжүүлж иргэдийг ая тухтай, аюулгүй амьдрах, суралцах нөхцлөөр хангах болон  иргэдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг сайжруулах шаардлага байгаа гэж үзэж, Оюунлаг, Цахим, Бүтээлч, Хариуцлагатай манлайлагч дүүрэг болгон хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулахаар Учралын цаг-Урагшлах цаг хөгжлийн цогц хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Уг хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, залуучууд ахмад настан,  эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй төрийн албан хаагч, худалдаа үйлчилгээ эрхлэгч нар зэрэг зорилтот бүлэгт чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дарааллан хэрэгжүүлж байна.  Тухайлбал ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгуулсан U-90 тэтгэлэгт төсөл, Кембриджийн хөтөлбөр

 

 

Сонгинохайрхан дүүргийн хувьд дүүргийн ажилгүйдлийн түвшин 2020 оны эцсийн байдлаар 8.6 хувь байсан нь улсын дунджаас 1.6 пунктаар өндөр, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 47.2 хувь байсан нь улсын дунджаас 7.4 пунктаар доогуур байна.

 

 

 Тэрбээр хэлэхдээ ажил идэвхтэй хайж байгаа иргэдэд дэмжлэг үзүүлэн ажилтай орлоготой болж, амжиргаагаа дээшлүүлэхэд нь нэмэр болох зорилгоор улсынхаа томоохон аж ахуйн нэгжүүдэд хүсэлт тавин, хамтран ажиллаж энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна. Өнөөдөр энэ талбайд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, уул уурхай, мэдээллийн технологийн салбартаа тэргүүлэгч 30 гаруй аж ахуйн нэгж хүрэлцэн ирж, 1200 гаруй байнгын болон цагийн ажлын байрыг та бүхэнд санал болгож байна. Энэ дашрамд хамтран ажилаж байгаа бүх аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлж байна гэсэн юм.

 

 

Энэхүү нээлттэй өдөрлөг нь ажил хайж байгаа иргэд мэдээллийг нэг дороос авах, ажлын байрны онцлог давуу талыг харьцуулан сонгож, ажилд ороход томоохон боломж төдийгүй аж ахуйн нэгжүүдэд маань ч олон хүнийг нэг дор шалгаруулж авах боломж олгож байгаагаараа давуу талтай юм. Мөн өдөрлөгт иргэн хүн ирээд зөвхөн ажлын байр хайхаар хязгаарлагдахгүйгээр орчин цагийн хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлага, онцлогийн талаар мэдээллийг мөн хүргэх зорилготой.

Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэд ажилд орох хүсэлтэй ч ажлын байрны тавигдах шаардлага өндөр, мөн хаанаас ажил хайхаа сайн мэддэгүй. Энэхүү өдөрлөгт анкет бөглөж шуурхай ярилцлагад орж ажилд орох боломжтой зохион байгуулалт сайтай өдөрлөг болсныг онцолж талархаж байгаагаа илэрхийлж байсан юм.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments