Дэлхийн шатрын сурагчдын аваргаар Монголын 2 хүүхэд шалгарлаа

Панам улсын Панама хотноо Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэж,  Дэлхийн шатрын сурагчдын аварга цолтон 2 монгол сурагч төрлөө. Дэлхийн шатрын сурагчдын аварга шалгаруулах тэмцээнээс Монголын багаас 8 медаль хүртэж, 4 олон улсын цолтон тодорлоо.

Панама хотноо 2022 оны 6 дугаар сарын 10-19-ний өдрүүдэд тус тэмцээнд дэлхийн 37 орны 498 шилдэг тамирчид 7, 9, 11, 13, 15, 17 насны охид, хөвгүүд гэсэн ангиллаар өрсөлдөж медалийн эзэд шалгарлаа.

Монгол Улсаас Монголын шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайханаар ахлуулсан 14 өсвөрийн шилдэг тамирчид маш амжилттай тэмцээндээ  оролцлоо.

Бахдам амжилт гаргасан Монгол улсын баг тамирчдад Шатрын Дэлхийн аварга ФИДЕ-гийн ерөнхий санхүүгийн хэлтсийн дарга Жу Чен, ФИДЕ-гийн захирал Их мастер Виктор Бологан, ФИДЕ-гийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга хатагтай Сония Жонссон, Индонези, Малайз, Гуамын шатрын холбооны ерөнхийлөгч нар баяр хүргэж мэндчилгээ ирүүлжээ.

Тэмцээндээ өндөр зохион байгуулалт, хариуцлагатай оролцож багийн ахлагчаар ажилласан МШХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан, МШХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Батболд, дасгалжуулагчдын баг, эцэг эхийн төлөөлөл гэсэн хөшигний ард үлддэг арын албаныханд МШХ болон шатрын спортыг дэмжигчдээс талархал илэрхийллээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *