Хөгжлийн банкны 248 тэрбум төгрөгийн зээлийг ЭРГЭН ТӨЛЖЭЭ

Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул болон газар, хэлтсийн захирлууд Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубын сэтгүүлч нартай уулзав. Энэ үеэрээ Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн тухай мэдээллийг өглөө.

Тэрбээр: Хөгжлийн банк нийт 3,1 их наяд төгрөгийн зээл гаргаснаас 1.6 их наяд нь хувийн хэвшлийн, 983.2 тэрбум нь төрийн өмчит компаниудынх бол Хөтөл, Кью Эс Си компанитай холбоотой 521 тэрбум төгрөгийн зээл байна. Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн өр барагдуулалт өчигдрийн байдлаар 248 тэрбум төгрөгийг эргэн төлүүлсэн. Зээлийн эргэн төлөлтийн мөнгийг Төрийн сангийн Монголбанк дахь тусгай дансанд төвлөрүүлж буй. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд зээлээ хамгийн идэвхтэй төлж эхэлсэн” гэв.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *