Орон сууцнаас олс дамжин буухдаа гацсан, согтуу иргэнийг аварчээ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн нэгдүгээр байр гурван давхраас олсоор буух гэж байгаад гацсан байна гэсэн дуудлагыг зургаадугаар сарын 20-ны өдрийн 22:15 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 3 км замыг туулан очиход иргэн Б /58 настай, эрэгтэй/ олсоор буух гэж байгаад гацсан байдалтай байсныг 15 минут ажиллаж 22:35 цагт буулган хүргэн дүү Б-д хүлээлгэн өгчээ. /Уг иргэн нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, бэртэл гэмтэлгүй/
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар