Нэг хүүг бүлэглэн зодож буй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Цахим ертөнцөд нэг хүүг бүлэг хүүхдүүд зодож буй бичлэг нийтлэгдээд буй. Тухайн бичлэгт өсвөр насны хүүхдүүд нэг хүүг бүлэглэн зодож, тархи толгой зэрэг эмзэг хэсгүүд рүү хүчтэй өшиглөж буй нь үлджээ.

Зодуулсан хүүг бүтэн өнчин байсан гэх мэдээлэл түгээд байна. Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Бүх мэдээллийг холбогдох нэгжид хүргүүлсэн. Шалгалтын ажил хийгдэж байна” гэх мэдээллийг өгсөн юм.

Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд нэгнээ нэгнээ бүлэглэн зодох, дээрэлхэх хэргүүд олширч байна. Иймд эцэг эхчүүд хүүхдүүддээ хараа хяналт тавьж, бусдыг зодох, зодуулах эрсдлээс урьдчилан сэргийлээрэй.

Б.БАЯРТ

Similar Posts

One Comment

  1. Бүтэн өнчин нь үнэн шүү хүүг хамгаалах хэрэгтэй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *