Усанд боогдсон долоон иргэнийг завиар зөөвөрлөн аюулгүй газарт хүргэжээ

Нийслэлийн Налайх дүүргийн 6-р хороо Туул голын салаанд усанд боогдсон 7 иргэн байна гэсэн дуудлага энэ сарын 20-ны өдрийн 11:30 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах аврах 28 дугаар ангийн алба хаагчид 12:30 цагт очиход “Туул” голын салаанд усанд боогдсон 18-19 насны долоон иргэнийг аврах завиар зөөвөрлөн аюулгүй бүсэд гаргасан байна.

Эх сурвалж: ОБЕГ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *