ЗОДУУЛСАН ХҮҮГИЙН АР ГЭР: Дүүгээ зодуулсныг бичлэгнээс л олж мэдсэн

Цахим ертөнцөд нэг хүүг бүлэг хүүхдүүд зодож буй бичлэг нийтлэгдээд буй. Тухайн бичлэгт өсвөр насны хүүхдүүд нэг хүүг бүлэглэн зодож, тархи толгой зэрэг эмзэг хэсгүүд рүү хүчтэй өшиглөж буй нь үлджээ. Хүү бүтэн өнчин бөгөөд эгчтэйгээ хамт амьдардаг аж.

Эх сурвалжийн мэдээллээр тус бичлэгт зодуулж байгаа хүүтэй хамт амьдардаг эгч нь өчигдөр /2022.06.19/ цахим сүлжээнд тархсан бичлэгээс дүүгээ зодуулсныг мэдсэн байна.

Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Бүх мэдээллийг холбогдох нэгжид хүргүүлсэн. Шалгалтын ажил хийгдэж байна” гэх мэдээллийг өгсөн юм.

Б.ЖАРГАЛ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *