ЦЕГ: Өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ зодож буй бичлэг САР ГАРУЙ хугацааны өмнө БГД-т болсон

Цахим ертөнцөд нэг хүүг бүлэг хүүхдүүд зодож буй бичлэг нийтлэгдээд буй. Тухайн бичлэгт өсвөр насны хүүхдүүд нэг хүүг бүлэглэн зодож, тархи толгой зэрэг эмзэг хэсгүүд рүү хүчтэй өшиглөж буй нь үлджээ.

Уг асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Цагдаагийн байгууллагаас сошиал сүлжээнд нийтлэгдсэн өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ зодож буй бичлэгт шалгалтын ажиллагааг хийж байна. Урьдчилсан байдлаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт сар гаруй хугацааны өмнө болсон асуудал гэсэн мэдээлэл байна. Холбогдсон хохирсон хүүхдүүдийг олж тогтоох, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Та өсвөр насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах, зодоонд оролцсон хүүхдүүдийн аюулгүй байдлыг бодолцож, хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *