|

Жонни Деппийн ТикТок аккаунт 2 долоо хоногийн дотор 15 сая дагагчтай болжээ

Жонни Деппийн албан ёсны ТикТок аккаунт хоёр долоо хоногийн дотор 15 сая дагагчтай болсон байна. Тэрбээр тус аккаунтаа шүтэн бишрэгчдэдээ зориулж нээж, дэмжиж ирсэнд нь талархлаа илэрхийлсэн бичлэг оруулсан юм. Депп Амбер Хердийн эсрэг шүүхэд зарга үүсгэн өнгөрсөн сард ялалт байгуулсан билээ.

Карибын тэнгисийн далайн дээрэмчид цувралын алдарт жүжигчин маань ТикТок дээр маш их дагагчтай болсон тул түүнийг дуурайсан хуурамч аккаунтууд үүсэх болсон аж. Үүнтэй холбогдуулан Депп өөрийн Инстаграм хуудас дээрээ “Миний дүрийг эсгэсэн эсвэл надтай хамтарч ажилладаг гэх аккаунтууд байгаа талаар сонслоо. Надад хувийн эсвэл хоёрдогч аккант аль ч платформ дээр байхгүй. Би өөрийн багтай цуг Инстаграм дээр @JohnnyDepp, ТикТок дээр @JohnnyDepp, Фэйбсүүк дээр @JohnnyDepp, Дискорд дээр @JohnnyDepp0854 гэсэн хаягуудтай” хэмээ бичсэн байна.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments