Чингис хааны музей Гүюг хааны холбоо онги тамгыг буруу хийсэн гэв үү

Байгалийн түүхийн музейн газрыг чөлөөлж Чингис хааны музей байгуулах шийдвэр 2019 оны долдугаар сарын 03-ны өдөр гарсан. Улмаар музейн шавыг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тавьж, бүтээн байгуулалтыг албан ёсоор эхэлж байв. Соёлын сайдын тушаалаар Чингис хаан музейн анхны захирлаар академич С.Чулуун томилогдож, ажиллаж буй.

Чингис хааны музейн гадна тохижилтод ашигласан алтан өнгөтэй тамганы зураг цахим ертөнцөд шүүмжлэл дагуулав. Шүүмжлэл гэхээс илүү таван тамганы хоёр дахь тамга буруу болохыг учир мэдэх хүмүүс цахим ертөнцөд бичжээ.

 

Тамга дээрх хос цагираг дүрсийг холбосон дүрсийг богинодуулсан нь, ийнхүү хоорондоо наалдсан харагдаж  байна.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *