Кофе уух соёл

Та өглөө ажилдаа явахдаа, эсвэл ажил дээрээ очоод кофе ууж сэргэдэг үү? Тэгвэл бид кофе уух соёл, түүнийг ямар хэмжээгээр хэрхэн найруулан, өөрсдийн таалагдсан амтаа гаргах талаар онцолж байна. 

Кофены ургамал нь бутлаг мод байх бөгөөд Этиопоос гаралтай. Голдуу Африкт, мөн Өмнөд Америк, Төв Америк болон Өмнөд Азид ургадаг байна. Кофенд кофейн хэмээх зөөлөн сэргээгч  бодис агуулагдана. Өнөөдөр кофег маш олон төрлөөр үйлдвэрлэж, олон төрлийн амттайгаар хэрэглэгчдэд хүрч байгаа юм. Тиймээс  бид дэлхий нийтээрээ түгээмэл хэрэглэж байгаа 12 төрлийн кофег танилцуулж байна. 

 

1. ESPRESSO

Тусгай машинаар нунтагласан кофен дээр халуун усыг маш өндөр даралтаар шахаж хийдэг хар кофе юм. Итали маягийн энэхүү хар кофе нь маш өтгөн найрлагатай байдаг бөгөөд хэмжээний хувьд маш бага байдаг. Кофены хамгийн жижиг аяга эспрессоны аяга байдаг. Сайн шахагдсан чанартай эспрессо нь дээрээ шаргалдуу хөөсөрхөг байдаг.

2. AMERICANO

Эспрессон дээр 220 грамм орчим халуун ус хийж энэхүү кофег бэлдэнэ. Энэ нь хольцгүй эспрессо ууж чаддаггүй хүмүүст зориулагдсан бөгөөд нэг төрлийн бага зэргийн шингэвтэр хар кофе гэж ойлгож болно.

3. BLACK COFFEE

Буцалгасан сүүгүй дан хар кофе. Энэ нь хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг төрөл юм.

4. CAFE LATTE

Эспрессон дээр хөөрүүлсэн сүү хийвэл латте болно. Сүү болон кофений харьцаа 3:1 байх ёстой.

5. CAFE AU LAIT

Энэ кофенд агуулагдах сүүний хэмжээ нь 1:1 харьцаатай байдаг учир зөөлөн амттай байдаг. Латтетэй төстэй хэдий ч нэг ялгаа нь эспрессогоор биш буцалгасан кофегоор найруулдаг.

6. IRISH COFFEE

“Irish” вискигээр амт оруулж, дээр нь цөцгийтэй крем тавьсан кофег хэлдэг. Энэ нь цаг агаар хүйтэн үед уухад хамгийн тохиромжтой кофе билээ.

7. MELYA

Нэг цайны халбага зөгийн балтай, чихэргүй какаотай кофе.

8. MOCHA

Эспрессон дээр шоколадны юм уу какаоны сироп нэмж, халуун сүү хийгээд хамгийн дээд талд нь сүүн крем нэмнэ. Эсвэл каппучино дээр шоколадны сиропоор амт оруулан хийж ч болдог. Илүү чихэрлэг, мөн кофены хүчлэг гашуун амтгүй учраас моча нь кофенд дургүй хүмүүст маш сайн тохирдог.

9. CAPPUCCINO

Ихэвчлэн ижил тэнцүү хэмжээний эспрессо, хөөрүүлсэн сүүгээр найруулдаг кофе бөгөөд дээр нь нунтаг шоколад цацдаг. Сүү ихтэй учир кофены амт нь сул байдаг ба зөөлөн амтанд дурлагсдад илүү тохиромжтой.

10. FRAPPE

Европ болон Латин Америкчуудын өргөн хэрэглэдэг кофе. Хүйтэн эспрессон дээр хийдэг боловч орчин үед 1-2 халбага найруулдаг кофен дээр элсэн чихэр, ус, мөс хийж бэлтгэх нь элбэг болсон.

11. ICE COFFEE

Жирийн мөстэй кофе. Зарим кофе шоп-д сүү, элсэн чихэр нэмж хийдэг.

12. INSTANT COFFEE

Найруулдаг нунтаг кофег хэлнэ. Ийм кофе нь хэрэглэхэд амар, өдөр тутмын хэрэглээнд нэвтэрсэн. Гэвч чанар болон амтын хувьд бусдаасаа мууд тооцогддог байна.

Similar Posts

2 Comments

  1. SIDUS SAVANT RETAIL SAVANT RETAIL SAVANT RETAIL SAVANT RETAIL BETA LAFEDAR LAFEDAR KLONAL SAVANT DUNCAN WUNDERPHARM WP WUNDERPHARM WP ROSPAW ROSPAW ROSPAW GOBBI NOVAG GOBBI NOVAG SAVANT RETAIL SAVANT RETAIL SAVANT RETAIL SAVANT RETAIL SAVANT RETAIL SAVANT RETAIL VEINFAR MONTPELLIER ISA ISA LEPETIT LEPETIT LEPETIT LEPETIT GLAXOSMITHKLINE GLAXOSMITHKLINE GLAXOSMITHKLINE GLAXOSMITHKLINE GLAXOSMITHKLINE SANOFI AVEN OTC MONSERRAT MONSERRAT MONSERRAT MONSERRAT MONSERRAT FABRA FABRA LAFEDAR LAFEDAR LAFEDAR LAFEDAR LEPETIT LEPETIT BIOSINTEX OFAR BIOSINTEX OFAR MAR MAR MAR PFIZER ELISIUM ELISIUM ELISIUM ELISIUM ELISIUM ELISIUM LAZAR BOUZEN PFIZER PFIZER PFIZER PFIZER PFIZER 60mg priligy

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *