|

Европын Холбоо: ОХУ Украины буудайн экспортыг боох нь жинхэнэ дайны гэмт хэрэг

Европын Холбооны гадаад бодлогыг хариуцсан дарга Жозеп Боррел ОХУ, Украины сая сая тонн буудайн экспортыг боох нь жинхэнэ дайны гэмт хэрэг хэмээжээ. Тус холбооны гадаад хэргийн сайдууд зарим улсуудад нүүрлээд буй хүнсний хямралын талаар хэлэлцэхээр уулзах юм. Боррел хэлэхдээ “Дэлхийн бусад орнуудад хүмүүс өлсгөлөнгөөс болоод зовж байхад Украинд сая сая тонн буудай гацсан байгаа нь төсөөлөхийн аргагүй нөхцөл байдал. Бид ОХУ-ыг Украины боомтуудыг чөлөөлөхийг уриалж байна” гэсэн аж.

Тус уулзалт Люксембургт болох юм. Боррелл уулзалт эхлэхээс өмнө “Энэ бол жинхэнэ дайны гэмт хэрэг. Энэ явдал үүнээс илүү удаан үргэлжилбэл юу болохыг төсөөлж чадахгүй нь” хэмээжээ. ОХУ нэн шаардлагатай Украины буудайн экспортыг хаасаар байвал хариуцлага тооцох хэрэгтэй гэж тэрбээр нэмж хэлсэн юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *