ҮЙЛ ЯВДАЛ: Сүхбаатарын талбайд “Нэг сэтгэл-21 аймаг” хүмүүнлэгийн аян өрнүүлнэ
Зургаадугаар сарын 22-нд болох үйл явдлын тойм:
9.40 цагт Сүхбаатарын талбайд иргэн Ж.Мөрөндэлгэр “Нэг сэтгэл-21 аймаг” хүмүүнлэгийн аян өрнүүлж, 21 аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр хандивлахаар хөдөлнө.
10.30 цагт Монголбанкны Г байранд Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал болно. Утас: 88033696
11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “NoDoubleStandard” иргэдийн хөдөлгөөнөөс “Үндэсний гашуудлын өдөр хоёр дахь жилдээ” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.
12.00 цагт Сүхбаатарын талбайд иргэн Г.Ган-Очир авилгын хэргийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 90080559
13.30 цагт МҮХАҮТ-д “Монгол-Вьетнамын бизнес форум” болно.
15.00 цагт МУИС-ийн Номын санд доктор Роберт Зубрины Ангараг гарагийн талаар баримт, нотолгоо, судалгаанд үндэслэн бичсэн “The Case for Mars” номын нээлт болно.
17.00 цагт “Гэрэгэ тауэр”-т “Код бичих охидын хөтөлбөр”-ийн нээлт болно. Утас: 94999598
20.00 цагт Богд хааны ордон музейд уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваажаргал нарын “H.M HOME” үзэсгэлэнгийн нээлт болно.