ЭЕШ өгөх сурагчдын АНХААРАЛД

2022 оны ЭЕШ энэ сарын 23-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10.00 цагт Монгол улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ.

ЭЕШ-д дараах бичиг баримттай ирнэ. Үүнд:

1. Иргэний үнэмлэх түүнтэй адилтгах бичиг баримт /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл оршин сууж буй орон нутгийн засаг даргын гарын үсэг, тамгаарг баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт авч ирнэ/

2. Суудлын хуваарь

3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

4. Бүртгэлийн хуудас /энэ оны төгсөгчид сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх/

 

 

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments