Туул голоос оршин суух хаяг, нэр тодорхойгүй цогцос олжээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Туул” голын эргээс хүний цогцос гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс 06.21-ний өдрийн 21:42 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж оршин суух хаяг, нэр тодорхойгүй 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцсыг “Туул” голын уснаас 15 минут ажиллаж гарган Хан-Уул дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.