ЗОДУУЛСАН ХҮҮГИЙН АР ГЭР: Дүүгийнхээ шүүх шинжилгээний хариу гартал хэвлэлд яриа өгөхгүй

Зургаадугаар сарын 20-ны өдөр цахим ертөнцөд нэгэн хүүг бүлэг хүүхдүүд зодож буй бичлэг нийтлэгдээд буй. Тухайн бичлэгт өсвөр насны хүүхдүүд нэг хүүг бүлэглэн зодож, тархи толгой зэрэг эмзэг хэсгүүд рүү хүчтэй өшиглөж буй нь үлджээ.

Энэ талаар хүүгийн эгчтэй холбогдож тодрууллаа.

-Та дүүгээ зодуулсан гэдгийг хэзээ мэдсэн бэ?

-Өчигдөр цахим сүлжээнд тархсан дүүгийнхээ зодуулж байгаа бичлэгийг үзээд мэдсэн. Тэрнээс өмнө дүү маань надад юм хэлээгүй.

-Тус бичлэгт “чи манай найзтай үерхсэн юм биш үү” хэмээн цагаан цамцтай хүү орилж дүүг нь зодож байгаа нь тод сонсогдсон. Танай дүү найз охинтой юу? Найз охиноосоо болж зодуулсан гэж ойлгогдохоор байсан. 

-Тэр талаар сайн мэдэхгүй ээ.

-Одоо дүүгийнх нь сэтгэл санаа, биеийн байдал хэр байгаа вэ?

-Саяхан хичээл нь амраад хөдөө айлд мал маллахаар явсан байсан. Бичлэгийг нь үзээд шууд хот руу дуудаж ирүүлсэн. Одоогоор шүүх шинжилгээний хариу гараагүй байгаа болохоор тодорхой бэртэл, гэмтэл ярих боломжгүй байна. Шүүх шинжилгээний хариу гартал хэвлэлд яриа өгөх хүсэлгүй байгаа.

А.ЭНХЖИН

Similar Posts

One Comment

  1. Хөөрхий сэтгэл зүй нь их гэмтсэн байгаа ш дээ, сэтгэл санааны хохирол нэх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *