Хууль бусаар 310 хүний фэйсбүүкт нэвтэрч, хохирол учруулсан этгээдүүдийг илрүүлжээ
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан /Залилах/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч А, Б нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны долдугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагт товлоод байна.
А.Ананд, Б.Буяндэлгэр нар нь 2018-2021 оны хооронд бусдын фэйсбүүк хаягт нэвтрэх, цахим сүлжээнд хуурамч зар байршуулах зэргээр бусдыг залилан 310 иргэнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх” фэйсбүүк хуудас болон бусад сайтад шүүх хуралдааны товыг нээлттэй зарлалаа.
Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар