ШШҮХ: 18 настай цэргийн ходоод нь 14 см урагдсан байсан

Энэ сарын 16-ны өдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн алба хашиж байсан цэрэг ходоод цоорсон гэх шалтгааны улмаас эмнэлэгт хүргэгдэж ирээд удаагүй нас барсан. Уг асуудлаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэн /ШШҮХ/-ээс мэдээлэл өгөв.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зөвлөх эмч Ц.Ганболд:

“Цогцостой хамт тайрагдсан ходоод ирсэн байсныг зохих журмын дагуу шинжилгээг хийж ажилласан. Ходоодыг уусмалд хийж, илгээсэн байсан. Ходоод сунамгай эрхтэн. Уусмалын улмаас агшиж жижгэрсэн, өөрчлөгдсөн байсан. Хэмжилт хийхэд ходоод 14 см урагдсан байсан. Талийгаачийн өвчний түүх дээр ямар нэгэн гэмтэл, бэртэл байгаагүй. Зөвхөн тарианы ором л байсан. 

Ходоодонд мэдэгдэхүйц шарх байгаагүй. Хэвлийн хөндийн гялтангийн үрэвсэл өргөн хүрээг хамарсан байсан” гэв. Задлан шинжилгээнд мөрдөгч нар болон ар гэрийн төлөөлөгч хоёр хүн оролцож задлан шинжилгээг Даваа гарагт хийсэн” гэх мэдээллийг өгөв.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *