Байлдагчийг алба хааж байсан ангиас нь СҮҮЛЧИЙН ЗАМД ҮДЖЭЭ
Дотоодын цэргийн штабаас дотоодын цэргийн 05 дугаар ангийн байлдагч амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл хийв.
Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис: “Цэргийн албан хаагч амь насаа алдсанд хэрэгт ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Бид маш их харамсаж байна. Талийгаач тангараг өргөх ёслолоор ар гэрийнхэн нь ирж эргэсэн. Уг харамсалтай хэрэг маргааш нь гарсан. Бидний хувьд бүх талын туслалцаа дэмжлэгийг үзүүлж байгаа. Байлдагчийг алба хааж байсан ангиас нь өнөөдөр сүүлчийн замд нь үдлээ.
Б.БАЯРТ