ОХУ-д “McDonalds”-ийн оронд нээсэн ресторан рекорд тогтоожээ

ОХУ-д “McDonalds”-ийн оронд нээсэн Вкусно и Точка түргэн хоолны сүлжээ рекорд тогтоосон хэмээн тус рестораны гүйцэтгэх захирал хэлжээ. Украины дайны улмаас “McDonalds” ОХУ дахь бүх салбаруудын үйл ажиллагааг түр зогсоосон. Гэвч үүнээс хоёр сарын дарааMcDonalds 850 салбараа Александр Говорт худалдаалсан билээ.

Энэ сарын 12 болон 13-ны өдөр Москвад үйл ажиллагаа явуулдаг байсан “McDonalds”-ийн 50 салбар шинэ нэр, логотой нээгдсэн. Шинээр нээгдсэн салбарууд рекорд тогтоосон тухай Вкусно и Точкагийн гүйцэтгэх захирал Олег Пароев “Reuters” агентлагт хэлсэн байна. Тэрбээр “Бид эхний өдрөө 120 мянга гаруй бургер худалдаалсан. McDonalds Орост үйл ажиллагаа явуулж байхдаа хэзээ ч ийм тооны борлуулалт хийж байгаагүй” гэж хэлсэн аж.

Эх сурвалж: Unilad

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *